Манай хамт олон амралтын өдрөөр хүмүүсийн ихээр алхалт хийдэг уулыг сонгон тухайн орчны хогийг цэвэрлэж байгаль орчиндоо ээлтэй ажлыг зохион байгууллаа.

Урин дулаан цаг орсонтой холбоотой байгаль орчинд хог хаях явдал түгээмэл их байдаг. Хогийн сав байхгүйгээс жалга довтой газрыг хогийн сав мэтээр дүүргэсэн байгааг ажиглалаа.

Тиймээс нийт иргэд та бүхнийг байгаль орчиндоо ээлтэй байж хог хаяхгүй байхыг манай хамт олон УРИАЛЖ байна.