“Булл Капитал ББСБ” ХХК нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд ажилтнуудаа хамруулдаг уламжлалтай.  2025 онд “Рехамед” эмнэлэгтэй хамтран нийт ажилтнуудаа үзлэг, оношилгоонд хамрууллаа.

Мөн ажилтнуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Анагаах ухааны доктор (Ph.D), хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Т.Цэрэнтогтохоос танхимын сургалт,  зөвлөгөө авлаа. 

Эрүүл биед Саруул ухаан оршино.