“Булл капитал ББСБ” ХХК нь хөрөнгийн зах зээлд нийт 6 удаа бонд гаргаж, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж ирсэн туршлагатай.
Бид энэ удаад бодит хөрөнгөөр баталгаажсан, албан ёсны зөвшөөрөлтэй шинэ бүтээгдэхүүнээ Хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлд гаргахад бэлэн боллоо.
Өөрөөр хэлбэл манай компани харилцагч, хөрөнгө оруулагчдад Итгэлцэл, Бондын бүтээгдэхүүн санал болгож ирсэн бол энэ удаа Мандал Капитал Маркетс ҮЦК-тай хамтран 18.0 тэрбум төгрөгийн дүнтэй Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргах зөвшөөрлөө Санхүүгийн зохицуулах хорооноос авснаа та бүхэндээ санал болгож байна.
Манай компанийн гаргаж буй ХБҮЦ нь 2026 онд зах зээлд анхны нээлттэй бүтээгдэхүүн болж байгаагаар онцлог юм.
