БУЛЛ ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА НЭЭГДЛЭЭ
"Булл Капитал ББСБ" ХХК болон Мандал Капитал Маркетс ҮЦК хамтран гаргаж буй "БУЛЛ Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас"-ны анхдагч зах зээлийн арилжаа Чингис хаан хөрөнгийн бирж дээр нээгдэж, цан цохих ёслолыг амжилттай зохион байгууллаа. “Булл Капитал ББСБ” ХХК нь “Булл Капитал Эй Би Эс ТЗК” ХХК-иараа дамжуулан 18.0 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 19.5 %-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр гаргаж байгаа бөгөөд “МИК ОССК” ХХК нь тус үнэт цаасны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж байна.
Оролцогч талууд:
“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК
“Чингис Хаан Хөрөнгийн Бирж” ХХК
“Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК
“Өмгөөллийн Кэй И Партнерс” ХХН
“Нексиа глобал монголиа аудит” ХХК






