Компанийн засаглалын зарчмуудыг зохистой хэрэгжүүлэх нь хөрөнгө оруулагч болон оролцогч талуудын эрх ашгийг хангах, итгэлцлийг бэхжүүлэх, компанийг эрсдэлээс хамгаалах, тогтвортой үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.

“Булл капитал ББСБ”ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2025 оны Компанийн засаглалын кодексын хэрэгжилтийн үнэлгээгээр салбартаа тэргүүлэх байр сууриа дахин баталлаа.