Бидний тухай

Бидний тухай

"БУЛЛ КАПИТАЛ ББСБ" ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан ба 2021 оны 6-р сард хувьцаа эзэмшилд 100 хувь өөрчлөлт орж, шинэ баг, шинэ бизнес төлөвлөгөөний дагуу ажиллаж эхэлсэн. Банк, санхүүгийн салбарт 10 жилээс дээш ажилласан туршлагатай удирдлагын багийн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай ажиллаж байна.


Бид мэргэжлийн, хариуцлагатай, харилцагчийнхаа цаг хугацааг хэмнэсэн, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна.

Байгууллагын зураг

Эрхэм зорилго

Бид мэргэжлийн үйл ажиллагаа, чанартай үйлчилгээг эрхэмлэнэ.

Үнэт зүйлс

Ёс зүй, Багийн ажиллагаа, Хурд

Уриа үг

Үйлс бүхэн төгөлдөр

2025 oны онцлох ажлууд

Компанийн засаглалыг тасралтгүй сайжруулах зорилтын хүрээнд Компанийн ТУЗ-ын дарга, Гүйцэтгэх захирал нарыг тус тус шинээр томилсон.

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах зорилтын хүрээнд Эмэгтэй бизнес эрхлэгч харилцагчдынхаа уулзалтыг анх удаа зохион байгуулсан.

Комплаенсын эрсдэлийг бууруулах зорилгоор улс төрд нөлөө бүхий этгээдийг танин баталгаажуулах МОНПЕП системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

СЗХ-оос 18.0 тэрбум төгрөгийн дүнтэй Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрөл авлаа.

Хөрөнгө оруулагч, Итгэл хүлээлгэгч, зээлдүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэхийн зэрэгцээ 10.4 тэрбум төгрөгийн Бондыг зах зээлд амжилттай гаргалаа.

Компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн тайлангийн үнэлгээгээр салбартаа тэргүүлэгч байр сууриа дахин бататгалаа.

Бизнес төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотод харилцагчдад үйлчилгээг ойртуулах зорилгоор хоёр салбарыг шинээр нэмж байгууллаа.

СЗХ, ЦЕГ, 11 мэргэжлийн холбоодтой хамтран Цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан “ХАШИР БАЙ” аянд нэгдлээ.

Нийгэмд томоохон асуудал болоод буй “Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг контент”-ийг нийгэмд эерэг хандлага түгээх зорилгоор бэлтгэхэд Сэтгэл зүйч Г.Наранбаатар, жүжигчин А.Ганчимэг нартай хамтран ажиллалаа.

Компанийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эх үүсвэр татах сувгийг тэлэх зорилгоор хэрэгжүүлсэн ажлын үр дүнд Олон улсын хөрөнгө оруулалтын сангаас хоёр дахь удаагаа санхүүжилт амжилттай татлаа.