“Булл Капитал ББСБ” ХХК-ийн хамт олон бид жил бүрийн 6-р сард байгаль, эх дэлхийдээ ээлтэй хог түүх ажлыг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн хувьд ч мөн адил хүмүүсийн ихээр алхалт хийж, амарч зугаалдаг уулыг сонгон хамт олноороо тухайн орчны хогийг цэвэрлэлээ.

Урин дулаан цагаар аялал, зугаалга төлөвлөж байгаа эрхэм харилцагч, хамтран ажиллагч та бүхнийг байгаль орчиндоо ээлтэй байж, хоггүй аялахыг уриалж байна.