Манай байгууллага 2025 оны 5-р сарын 15-ны өдөр салбар бүрд амжилттай ажиллаж буй Эмэгтэй бизнес эрхлэгч харилцагчдынхаа уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар:
- Компанийн зүгээс Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулан гаргахаар төлөвлөж буй бүтээгдэхүүн үйлчилгээний тухай;
- Санхүүгийн сахилга батыг баримтлах, мөнгөн урсгал төлөвлөлтийг зөв хийснээр хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжуудын тухай;
- Ажил болон амьдралын балансыг хэрхэн тэнцвэржүүлэх талаар тус тус ярилцлаа.
Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал нь нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг бид энэ өдөр дахин мэдэрлээ.
"Булл капитал ББСБ" ХХК-ийн эрхэм харилцагч, хамтрагч, түншүүддээ баярлалаа.