"Булл Капитал ББСБ" ХХК нь ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэнд, хамт олны уур амьсгалыг дэмжих зорилгоор гэр бүлийн спорт уламжлалт өдөрлөгөө 2025 оны 5-р сарын 31-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд хамт олон болон гэр бүлийн гишүүдийн дунд эв нэгдэл, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх олон төрлийн уралдаант буухиа тэмцээнийг зохион байгуулж нэг өдрийг инээд хөөр, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт хамт олон болон гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлье.

Бид ажилтнуудынхаа ажил, амьдралын тэнцвэртэй байдал, сэтгэл ханамжийг дэмжсэн олон талт арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэн зохион байгуулах болно.