Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Байгаль, эх дэлхийдээ ээлтэй” аян энэ жил ч мөн адил амжилттай зохион байгуулагдлаа.

Бид энэ удаа Зүүн салааны шинэ эцсийн уулын бүсийг зорьж, тухайн орчны хог хаягдлыг хамт олноороо цэвэрлэлээ.

Урин дулаан цаг ирж, аялал зугаалгын улирал эхэлж буй энэ үед эрхэм харилцагчид, хамтран ажиллагч та бүхнийг байгаль орчиндоо ээлтэй хандаж, хоггүй, хариуцлагатай аялахыг уриалж байна.

Хамтдаа хариуцлагатай, байгальд ээлтэй нийгмийг бий болгоцгооё!