Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ногоон ирээдүйг бүтээх эрхэм зорилгын хүрээнд “Булл Капитал ББСБ” ХХК-ийн хамт олон мод тарих үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцлоо.

Нэг бүрчлэн тарьсан мод бүр маань байгальд оруулж буй бидний хувь нэмэр, ирээдүй хойч үедээ үлдээх ногоон өв билээ.

Энэхүү сайн үйлсэд сэтгэл зүрх, цаг зав, хүч хөдөлмөрөө зориулан идэвхтэй оролцсон нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.