"Булл Капитал ББСБ" ХХК нь хүүхэд багачуудын санхүүгийн боловсролыг дэмжих, мөнгөө зөв удирдах мэдлэг, зөв дадлыг бага наснаас нь төлөвшүүлэх зорилгын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн 2 бүлгийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа.
Сургалтаар хүүхдүүд мөнгөний үнэ цэнэ, хуримтлалын ач холбогдол, орлого зарлагаа зөв зохицуулах талаар мэдлэг мэдээлэл авч, санхүүгийн зөв дадалд суралцсан юм.
Өнөөдрийн зөв дадал — Маргаашийн санхүүгийн эрх чөлөө!
Бид ирээдүй хойч үеийнхээ мэдлэг боловсролд оруулж буй хувь нэмрээ үргэлжлүүлэн дэмжих болно.
Үйлс бүхэн төгөлдөр.


.jpeg)
